Н.Төгсцогт шинэ амрагтайгаа зугаалж явна

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 08 ・ 1

Манай боксчдын төдийгүй Монголын спортын түүхэнд 17-хон насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн хүн байхгүй юм.

Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт нь 2009 онд 17 насандаа ДАШТ-ий мөнгөн медаль, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн нь Монголдоо онцгой содон  шинэ дээд амжилтыг тогтоосон билээ.

Түүний өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх 1900-гаад оны эхээр амьдарч байсан гэдэг. Тэр бөх Даншиг наадамд түрүүлж “Улам өрнөх” цол авч байжээ. Н.Төгсцогт хүүг төрөхөд нь сайн бөх болохыг бэлгэдэж, өвөө нь ууган ачдаа Улам-Өрнөх Төгсцогт гэдэг нэр хайрласан байна.

Харин эмээ болон аав, ээж нь төрсний гэрчилгээний овог нэр бичих зайд багтахгүй дэндүү урт болохоор Улам-Өрнөхийг нь хасаад Төгсцогт гэж бичүүлсэн гэдэг.

Н.Төгсцогт мэргэжлийн боксод 11 тулаан хийж, 11:0 амжилттай яваа юм. Тэрбээр 11 дэх тулааны дараагаар IBO-н нэр хүндтэй бүсний эзэн болсон билээ. Мэргэжлийн рингэд амжилттай яваа тэрбээр эх орондоо амарч байгаа бөгөөд тэрбээр шинэхэн найз бүсгүйнхээ хамтаар Хөвсгөлийн үзэсгэлэнт байгальд амарч байгаа аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • oogii / 2019 07 сар 08/

    zamandiin zavhai ohintoi amidarsan ch bish araaraa taviulj amidralaa aldsan dor az jargaltai uuriinhuuruu bai duu mine,az 60galtai amidraarai

    Хариулах