З.Энхболд: Э.Оюунболдын цолыг хураах эсэх нь хоёр жилийн дараа л шийдэгдэх байх

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 29 ・ 8

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Оюунболд аваргын цол хураах асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Шүүхээр орж хэдэн жил явж байж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цол хураах, түүнтэй холбогдуулан бусад бөхчүүдийн цол, чимгийг олгох асуудал яригдана. Допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед эхэлсэн допингийн маргаан сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпийн төрөл биш. Тиймээс яахаараа олимпийн төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчлээд байгаа юм гэж хүмүүс сошиалаар шүүмжлээд байна. Тиймээс бөхийн холбоо допингийн жижиг сажиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүнд байгаа. Энэ асуудал баталгаатай хоёр гурван жил үргэлжилдэг шүү” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 06/

    Элий балай юм битгий яриад бай энэ Оюунболд аварга сэргээш хэрэглэж аварга авдаг аавын хүү биш гэж бодож байна өөрийнх нь хүч чадлыг дийлэхгүй нөхдүүдийн хийж байгаа ажил Оюунболд тэнэг л биш бол өөрийг нь сэргээштэй хутгана гэж хэлж занаж байсан хүмүүсийн бахыг хангаж сэргээш хэрэглэж ард түмний ши

    Хариулах
  • гийчин / 2019 09 сар 02/

    А сорьцыг сольсон гэж муйхарлаж зүтгээд байгаа бол Б сорьцыг нь шинжилгээнд явуулахад асуудал шийдэгдэнэ. Хөөгч бодис уучихсан тул одоо допинг нь гадагшилсан байгаа

    Хариулах
  • гийчин / 2019 09 сар 02/

    допингийн шинжилгээг хянаж байгаа олон хүнийн нүдэн дээр тусгай аргаар битүүмжилсэн 2 саванд шээлгэж, өөрийнх нь нүдэн дээр дахиж онгойх боломжгүй битүүмжлэл хийж камераар хянадаг гэсэн. Оюунболд монголын шүүх сунжирсан ажиллагаатай ,боломж гарвал авилгал аваад өөрийнх нь талд шийдвэр гаргах боломжт

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    erguu enkhbold oo doping heteglesen geed togtoogdood bgaa yu bish uu

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 30/

    Zuv yarisan bna. Ok

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 30/

    ерөнхийлөгч иймэрхүү аар саар, жижиг зүйлд хутгалдах нь үнэхээр ичгэвтэр шүү, тэр тэнэг холбоонууд шийдвэл таарна

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 29/

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 29/

    сонирхолтой

    Хариулах