НҮБ: Богино хугацаанд сайжруулсан түлшийг хэрэгжүүлэх нь зүйтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 16 ・ 7

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГААС

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр эерэг үр дүн багагүй гарсан ба тухайлбал 2012-2015 онд PM тоосонцрын түвшин буурчээ. Гэвч агаарын бохирдлын түвшин үүнээс хойш өссөн ба ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ болон Монгол Улсын Үндэсний стандартуудаас маш олон дахин өндөр хэвээр байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд түүний дотор хавсарсан байдлаар нас баралт хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна. Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал жилд 645 сая ам.доллар (ойролцоогоор 1.6 их наяд төгрөг) байна.

Бага орлоготой гэр хорооллын өрхүүд үнийн зөрүүнээс гадна нүүрс түлхүү хэрэглэдэг зуухнаас хамааралтай учраас төвийн дулааны сүлжээнд холбогдсон бусад хэрэглэгчдээс илүү зардлаар дулааны хэрэгцээгээ хангах болдог. Чингэж тэд хамгийн хямд, ихэнхдээ бохир түлш хэрэглэх нөхцөлд хүрч байгаа тул төр бодлогоор энэхүү тэгш бус байдлыг арилгах алхам хийх, илүү чанартай, цэвэр түлшний хэрэглээг дэмжсэн нөхөн олговрын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

2008-2018 онуудад улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, 60,7 сая ам.доллартай тэнцэхүйц гадаадын буцалтгүй тусламжийг агаарын бохирдлын эсрэг зарцуулсан бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч байсан байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2017-2025 (АОББҮХ)-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт ойролцоогоор 4.1 тэрбум ам.доллар (9.8 их наяд төгрөг), үүний 86% нь агаарын бохирдлыг бууруулахад шууд холбоотой арга хэмжээнд зарцуулагдах бөгөөд одоогоор энэхүү санхүүжилтийн 80 орчим хувийн эх үүсвэр баталгаажаагүй байна. Энэ бүгдээс харахад шаардагдах санхүүжилт хэт өндөр, бодит бус харагдаж байгаа учраас АОББҮХ-ийн арга хэмжээг илүү эрэмбэлж хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Богино болон урт хугацааны үйл ажиллагааг хамтад нь хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал гэр хороололд сайжруулсан зуух, түлшийг нэвтрүүлэхийн зэрэгцээ гэр хорооллын орон байрыг дулаалах, орон сууцжуулах шийдлүүд зэрэгцэн хэрэгжих нь зүйтэй. Түүнчлэн урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төслүүд, хувилбаруудыг мөн хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Гэр хороололд сайжруулсан зуух, түлш нэвтрүүлэх, орон байрыг дулаалах зэрэг богино хугацааны шийдлүүд зайлшгүй үргэлжлэх ёстой. Сайжруулсан зууханд ашиглах түлшний олдоц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудаас шалтгаалж сайжруулсан зуухны үр ашигтай байдалд эргэлзээ үүсэж байсан авч энэ нь бодлогын гэхээсээ илүү хэрэгжилтийн явцад гарсан алдаа дутагдал юм. Дэлхийн банк болон ЖАЙКА-н судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдлүүдийг олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолсон байна.

АОББҮХ-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд байгуулсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог бүрэн чадавхжуулах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тэргүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн хэд хэдэн боломжит арга хэлбэр бий. Эдгээрт төсвийг илүү хяналттайгаар зорилтот үйл ажиллагаанд зарцуулах, эрчим хүчний үнэ тарифыг аажмаар оновчтой болгох, агаарын бохирдлын татварыг нэмэх, ногоон татварыг нэвтрүүлэх, засаглалыг сайжруулж ил тод байдлыг хангах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО), төр хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ) зэрэг багтах юм.

Улмаар судалгааны төгсгөлд зөвлөмжүүдийг (Богино хугацаанд 2019/2020, Дунд хугацаанд 2020- 2025, Урт хугацаанд 2025 он ба цаашид) дэвшүүлжээ. Түүний дотроос Богино хугацааны зөвлөмж (2019/2020) дотор сайжруулсан зуух, сайжруулсан түлшний асуудлыг тухайлан дурджээ. Үүнд:

  • Сайжруулсан зуух ба түлшийг орон байрны дулаалгатай хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг болох ёстой. Төрөөс зуухыг солих, шинэчлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн, орон байрны дулаалгын болон бусад нэмэлт хувилбаруудыг турших нь зүйтэй юм.
  • Сайжруулсан зуухыг дэмжих санхүүжилтийг олгохдоо орлогоос хамаарсан ялгавартай татаас нэвтрүүлэх боломжтой. Татаасыг зөвхөн сайжруулсан зуухны санаачилгыг дэмжихэд ашиглах эсэхийг нягтлах нь зүйтэй.
  • Төрийн байгууллагын ажилтнуудыг түлш, зуухны болон дулаалгын технологийн стандартыг хянах сургалтад хамруулах гэжээ.

https://www.mn.undp.org/content/mongolia


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 10 сар 17/

    энэ охины үзэл бодлыг зөв гэж дэмжиж байна. Монгол Улс арчаагүй архичдын, бас залхуу, зүгээр суугаад мөнгө олох гэсэн арчаагүй залуусын орон болоод байна. Залуучууд улсаа авч явна гэж АН-ынхан хэт их лоозогноод байдгийн гай энэ. Өнөө залуус нь ямар ч дадлагагүй, бэрхшээл үзээгүй хий хоосон рок поп г

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 17/

    Маш зөв үзэл бодлоо илэрхийлсэн байна. Албатай биш архичидыг өөгшүүлэх шаардлага байхгүй энэ хүүхэн хэн ч байж болно гэхдээ архичидын шарыг тайлах үүрэг хүлээгээгүй. Монгол улсын Үндсэн хуулинд хүн 4 үүрэг л хүлээдэг

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 17/

    uhsen baas neeh ariun um shig muu yanhan cin.

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 17/

    Iim saihan zaluu ohin yamar muuhai bodoltoi bolchihsiimdee udii zaluugaaraa...Udii hursen amidral chin neg l bishdee.Hen chamaig iim bologochihoo ve duu min...

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 16/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 16/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 16/

    Bolj muu khogiig. Ingej khelmeer sanagddin shuu.

    Хариулах